• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Шагнагдсан алба хаагчдад баяр хүргэлээ.

2019-12-30
Шагнагдсан алба хаагчдад баяр хүргэлээ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 108 жилийн түүхт ойн баярын өдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган хамт олноо манлайлан ажиллаж, төрийн дээд одон, медаль болон салбарын яам, байгууллагын шагнал, мөн хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн аварга, шилдэг, оны онцлох алба хаагчаар шалгарсан алба хаагчдыг албаны дарга, зөвлөлийн гишүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар

"Цэргийн хүндэт медаль”-иар

-Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Чинтөгс;

-Мөн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхбаатар.

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар

-Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн ахлах зохицуулагч Т.Уранчимэг.

***

Цагдаа,  дотоодын  цэргийн  байгууллагын алба хаагчдыг  2019 онд хөдөлмөр, бүтээлээрээ тэргүүлэн шалгарсан шилдэг, оны онцлох

-“Хөдөлмөрийн тэргүүний Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагч-аар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий жижүүр, цагдаагийн дэд хурандаа Ж.Алтангэрэл;

-“Ажил, мэргэжлийн шилдэг шуурхай удирдлагын алба хаагч”-аар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Мөнхбат;

-“Ажил, мэргэжлийн шилдэг судалгаа, дүн шинжилгээний алба хаагч”-аар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Сэлэнгэ;

-“Ажил, мэргэжлийн шилдэг мэдээллийн технологи, харилцаа холбооны алба хаагч”-аар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн Телехяналтын ашиглалтын тасгийн телехяналтын ашиглалт хариуцсан ахлах инженер, цагдаагийн ахмад Т.Сайнзаяа;

-Оны “Хамгийн сонор сэрэмжтэй алба хаагч”-аар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Барбаатар нар шалгарсан.

Шагнагдсан алба хаагчид та бүхэндээ Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт,  амьдралд нь эрүүл энхийг  хүсэн ерөөе.