• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭ ТАЙЛАГНАЖ, ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛАВ.

2019-12-23
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭ ТАЙЛАГНАЖ,  ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛАВ.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08.30 цагт Тэнгис кино театрын их танхимд зохион байгуулагдав.

Хуралд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа  Р.Отгонжаргал хүрэлцэн ирж оролцсон ба МДШШУА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус албаны даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны харьяа Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн 378 алба хаагч оролцлоо.  

Тус албанаас Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны зорилтын шалгуур үзүүлэлтийг хангах, МДШШУА-ны дунд хугацааны стратегийн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын болон албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний тоймыг видео хэлбэрээр тайлагнав.

Хурлын үеэр Цагдаагийн албаны шуурхай удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, дүн шинжилгээ хийх, холбоо, мэдээлэл, технологийн дэвшлийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж, улиран одож буй 2019 онд ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучилсан дараах нэр бүхий алба хаагчдыг шагнаж, мөнгөн урамшуулал олгов.

  • “Хөдөлмөрийн аварга албач хаагч”-ийн төрөлд:

1. “Мэдээлэл, дүн шинжилгээ, судалгааны алба хаагч”-аар Статистик мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Энхбаатар;

2. “Мэдээллийн технологи, харилцаа  холбооны алба хаагч”-аар  Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн Программ хангамж, системийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ц.Уугансувд;

3. “Шуурхай удирдлагын алба хаагч-аар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Ю.Баяр-Эрдэнэ;

  • “Ажил, мэргэжлийн аварга алба хаагч”-ийн төрөлд:

1. “Мэдээлэл хүлээн авагч”-аар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Нарантөгс;

2. “Жижүүрийн офицер”-оор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Данзан;

3. “Мэдээллийн технологийн инженер”-ээр ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн мэдээлэл технологи, сүлжээ хариуцсан инженер, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж;

4. “Холбооны инженер”-ээр Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн хошууч Ч.Амартүвшин;

5. “Мэдээлэл, судалгааны ажилтан”-аар Орхон аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны  мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Эрдэнэбаяр;

6. “Захиргаа, санхүүгийн ажилтан”-аар  Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Ё. Мөнхзул;

  • “Оны онцлох алба хаагч”-ийн төрөлд:

1. “Хамгийн санаачлагатай алба хаагч”-аар Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн программ хангамжийн ахлах инженер, цагдаагийн ахмад Г.Өлзийтөр;

2. “Хамгийн чадварлаг алба хаагч”-аар Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Батбаяр;

3. “Хамгийн үлгэр жишээ удирдах ажилтан”-аар Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Сүхбаатар;

МДШШУА-ны “Баярын бичиг”-ээр:

  1. Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн мэдээлэл, судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Базаррагчаа;
  2. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Зоригтбаатар;
  3. Архангай аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Дагийранжил;
  4. Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн зөрчлийн тоо бүртгэгч, цагдаагийн ахлах ахлагч Э.Сарантуяа;
  5. Ховд аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Мөнхжав нарын 35 алба хаагч;
  • “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдгээр:
  1. Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн Холбооны хэлтсийн радио холбооны ахлах инженер, цагдаагийн хошууч Г.Мөнххайрхан;
  2. Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад Ү.Намсрай.
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “Хүндэт жуух”-аар:

1. Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн Систем ашиглалтын тасгийн программ хангамж хариуцсан инженер, цагдаагийн ахлах дэслэгч Г.Оргил;

2. Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах инженер, цагдаагийн ахмад  Б.Жавхлан нар шагнагдав.

Хурлын арга хэмжээний дараа алба хаагчид Монголын уран сайхны “Сүүн замын сахиул” киног үзэж сонирхлоо.

                                                                

 

---оОо---