• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ШИЛДЭГ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТАСАГ ШАЛГАРЛАА.

2019-12-07
ШИЛДЭГ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТАСАГ ШАЛГАРЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах rазар хамтран “Шилдэг шуурхай удирдлагын тасаг-2019” шалгаруулах тэмцээн /2019.12.07/-ийг зохион байгуулав.

Тэмцээнд Шуурхай удирдлагын 16 тасгийн 80 алба хаагч эрх зүйн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Сонгинохайрхан дүүрэг цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг тэргүүлж шилжин явах цом, өргөмжлөл, иж бүрэн компьютер, дурсгалын зүйл, хоёрдугаар байрт Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн  Шуурхай удирдлагын тасаг, гуравдугаар байранд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын I, II дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг тус тус  шалгарч  өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.