• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“МАЛ ЭМНЭЛГИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ” ХЭРЭГЖИЖ БАЙНА.

2019-12-11
“МАЛ ЭМНЭЛГИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ”  ХЭРЭГЖИЖ БАЙНА.

      Мал хулгайлах гэмт хэргийн гаралт энэ оны эхний 11 сарын байдлаар урьд оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувиар өссөн бөгөөд энэ чиглэлээр цагдаагийн байгууллагаас тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.  

      Цагдаагийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4/2019 дугаартай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулж,  энэ ажлын хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон сургалтын баг Архангай аймагт “Малын гэрчилгээний систем”-ийг нэвтрүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Архангай аймгийн нийт сумдын мал эмнэлгийн эмч, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй цагдаагийн алба хаагчид оролцлоо.  

      Одоогоор мал эмнэлгийн гэрчилгээний систем 18 аймагт хэрэгжиж байгаа бөгөөд Булган, Орхон, Сэлэнгэ аймгуудад сургалт зохион байгуулагдсанаар улсын хэмжээнд бүрэн хэрэгжих боломжтой болж байна. Төв, орон нутгийн цагдаагийн алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд энэхүү системийг ашигласнаар хяналтын үйл ажиллагаа сайжирч, энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлнө гэж үзэж байгаа.  

       МЭЕГ-аас цагдаагийн байгууллагад 44 ширхэг таблет олгохоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдээс шалгаруулалт явуулсан бөгөөд энэ сарын 20-ны дотор цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх тухайгаа мэдэгдлээ.