• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“Зөв хэвшил, хандлага-II” аяны хүрээнд “Эрүүл амьдралын хэв маяг” сэдэвт сургалт зохион байгуулав

2019-11-29
“Зөв хэвшил, хандлага-II” аяны хүрээнд “Эрүүл амьдралын хэв маяг” сэдэвт сургалт зохион байгуулав

    Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвөөс Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан  “Зөв хэвшил, хандлага-II” аяны хүрээнд сахилга ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хорт зуршил, түүний хор уршигийн талаар ойлголт өгөх зорилгоор “Эрүүл амьдралын хэв маяг” сэдвээр  алба хаагчдад сургалт зохион байгуулав.

    “Эм судлалын хүрээлэн”-гийн эрдэмтэн, биологийн ухааны доктор С.Бадамцэцэг архи, тамхи, эмийн зохисгүй хэрэглээ, буруу хооллолт, тэдгээр нь дотоод эрхтэний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж хор уршиг учруулдаг болох, түүнээс ангижрах, урьдчилан сэргийлэх талаар сургалт орж, алба хаагчдын сонирхсон асуултад хариулт, зөвлөгөө өглөө.