• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цахим сургалт зохион байгуулагдлаа.

2019-11-29
Цахим сургалт зохион байгуулагдлаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны “Цахим гарын үсэг хэрэглэх тухай” А/261 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цахим гарын үсэг эзэмших удирдах албан тушаалтан болон бичиг хэргийн эрхлэгч нарт зориулж “Цахим гарын үсэг хэрэглэх”, “ABLE CLOUD програм хангамж ашиглан албан хэргийг цахимаар хөтлөх” сэдвээр цахим сургалт /2019.11.29/ зохион байгуулав.

Цахим сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий нээж үг хэлж,  Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,  цагдаагийн хурандаа Д.Пандиймаа Цахим гарын үсэг хэрэглэх ажлын чиглэлийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.