• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Алба хаагчдад цол, шагнал гардууллаа.

2019-11-27
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа.

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан гэмт хэрэгтэй, тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж, цол олгосныг тус албаны дарга, зөвлөлийн гишүүд гардуулан өгөв.

 “Цагдаагийн гавьяа” тэмдгээр тус албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахмад Б.Шижир-Эрдэнэ нарын 2 алба хаагч;

“Хүндэт жуух” бичгээр Мэдээллийн технологи, холбооны төвийн төлөвлөлт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Солонго нарын 10 алба хаагч;

Зэрэг дэв дээгүүр “цагдаагийн дэд хурандаа” цолоор Мэдээллийн технологи, холбооны төвийн Холбооны хэлтсийн тусгай шуудангийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Мягмарсүрэн;

Хугацааны “цагдаагийн хошууч” цолоор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Батцэцэг;

Хугацааны “цагдаагийн ахмад” цолоор Захиргааны удирдлагын хэлтсийн хууль тогтоомж, тушаал шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Д.Лхагвадулам нарын 5 алба хаагч;

Хугацааны “цагдаагийн ахлах дэслэгч” цолоор Мэдээллийн технологи, холбооны төвийн Холбооны хэлтсийн автомеханик хариуцсан инженер, цагдаагийн дэслэгч Н.Хосбаяр нарын 7 алба хаагч нарт цолны мөрдэсийг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.