• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“БИ ЦЭВЭР БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛАВ

2019-11-11
“БИ ЦЭВЭР БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛАВ

   Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/19 дугаар тушаалаар батлагдсан “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, алба хаагчдын соён гэгээрүүлэх, гоо зүй танин мэдэхүйн сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Мэдээллийн технологи, холбооны төвийн алба хаагчдын дунд “БИ ЦЭВЭР БИЧИГТЭН” арга хэмжээг зохион явууллаа.

      Уг арга хэмжээний хүрээнд алба хаагчдаас Монгол улсын “Төрийн дуулал”-ыг монгол бичгээр бичиж ирүүлснийг дүгнэхэд тус төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн програм хангамжийн ахлах инженер, цагдаагийн ахмад Ц.Уугансувдын бичвэр тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан байна.