• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ҮНДЭСНИЙ ТҮҮХ, ӨВ СОЁЛТОЙ ТАНИЛЦАВ

2019-10-25
ҮНДЭСНИЙ ТҮҮХ, ӨВ СОЁЛТОЙ ТАНИЛЦАВ

   Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойг угтан алба хаагчид тэдний гэр бүлийн гишүүдийг соён гэгээрүүлэх, гоо зүй, танин мэдэхүйн сэтгэлгээг төлөвшүүлэхээр “Соёлын өвийн үндэсний төв”-тэй байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу МДШШУА-ны Мэдээллийн технологи, холбооны төвөөс  “Түүх соёлоороо бахархъя” арга хэмжээг зохион байгууллаа.

  Арга хэмжээний хүрээнд алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Монголын үндэсний түүхийн музей”, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Богд хааны музей”-г үзэж танилцлаа.