• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Боулингийн тэмцээний алт, мөнгөн медалийн эзэд боллоо.

2019-10-13
Боулингийн тэмцээний алт,  мөнгөн медалийн эзэд боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Төв байрны алба хаагчдын дунд сургалт, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд жил бүр “Супер боулинг”-ийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Санхүү, аж ахуйн албанаас зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд 14 газар, хэлтсийн баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөв.

Багийн дүнгээр Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Д.Лхагвадулам нар алтан медаль, Онцгой нөхцөл байдал, шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Т.Баттулга, Холбооны хэлтсийн шууданч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Чимэдноров нар мөнгөн медаль хүртлээ.

Статистик мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар нь уламжлалт тэмцээний “Хошой аварга” болсон байна.