• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-10-09
ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

   Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2019 оны 3 дугаар улирлын тайлангийн хурал, сахилга, хариуцлагын зөвлөгөөн энэ оны 10 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа “Албаны 2019 оны 3 дугаар улирлын онцлог ажлын талаарх мэдээлэл, анхаарах асуудал”, “Албаны алба хаагчдын сахилга, хариуцлагын байдал анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж, энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөө тасарсан болон удааширсан шалтгаан, цаашид хэрэгжилтийг бүрэн хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар  харьяа нэгжийн дарга нар мэдээлэл хийв.

    Мөн Монгол Улсын гавъяат хуульч, Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны тэргүүн, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн ”Цагдаагийн алба хаагчийн ёс зүй: Хууль бус үйл ажиллагаанаас ангид байх нь” сэдвээр лекц орж, Татар гаралтай, Оросын иргэн Салават Сагадатович Гафаровтой гитарын аялгуу сонирхууллаа.