• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ” УУЛЗАЛТ-ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-10-06
“АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ”  УУЛЗАЛТ-ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан бөгөөд Монгол Улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр ирсэн уламжлалтай.

 Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас энэ оны 10 дугаар сарын 03-ны өдөр харьяа нэгжийн ахмад ажилтнуудыг хүлээн авч, уулзалт өдөрлөг зохион байгуулав.   

Цагдаагийн ерөнхий газрын ахмадын хорооноос Алдар гавьяатны нэрэмжит “Гавьяат үйлстэн” медалиар ахмад ажилтан П.Дамдинпүрэвийг шагнасныг өдөрлөгийн үеэр гардуулан өглөө.

Өдөрлөгт “Сүлд” чуулгын уран бүтээлчид, Соёлын тэргүүний ажилтан М.Уранмандах, Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-ын уран бүтээлч Н.Одхүү  нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.