• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын сургалт зохион байгуулагдаж байна.

2019-09-30
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын сургалт зохион байгуулагдаж байна.

Тус албанаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Нэгдсэн сургалтын нээлтийн ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Албаны сургалт, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Цогтбаяр, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном, Мэдээллийн технологи, холбооны төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга нарын оролцлоо.

Сургалтыг нээж, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ цагдаагийн байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн хөгжлийн хандлагыг тодорхойлж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, дэвшилтэт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, програм хангамжийг нэвтрүүлж, найдвартай ажиллагааг хангаснаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд та бүхний оруулж буй хувь нэмэр их гэдгийг тэмдэглэн хэлж  сургалтын дараа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй ажиллах, тохируулах, эвдрэл, гэмтлийг оношлох, засвар, үйлчилгээ хийхтэй холбогдсон аливаа асуудлаа бие даан шийдвэрлэх чадвар эзэмшиж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэв.

Энэ удаагийн сургалт нь “Юнител” компанийн “Дата төв”-ийн үйл ажиллагаатай танилцах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн “ICT expo-2019” үзэсгэлэн үзүүлснээр эхэлсэн бөгөөд онол, арга зүй, практик дадлага хосолсоноороо онцлог болж байна.