• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ЭКО АМРАЛТ-ЭРЧ ХҮЧ-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2019-09-25
“ЭКО АМРАЛТ-ЭРЧ ХҮЧ-2019” АРГА ХЭМЖЭЭ  ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Албаны алба хаагч, ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, явган аяллыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой ЭКО АМРАЛТ-ЭРЧ ХҮЧ-2019 арга хэмжээг энэ оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Сүүж-Уул” сувилал амралтын газарт зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр харъяа нэгжүүд өөрсдийн нэрэмжит спортын болон хөгжөөнт тэмцээнийг тус тус зохион байгуулснаас

-“Олс таталт”-ын тэмцээнд Мэдээлэлийн технологи холбооны төвийн Холбооны хэлтсийн баг тамирчид,

-Үндэсний бөхийн тэмцээнд Статистик мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн архивч-бүртгэгч, цагдаагийн ахлагч М.Мөнхбат

- “Хослон дуулья” тэмцээнд Статистик мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн архивч-бүртгэгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Сарангэрэл, цагдаагийн  ахлагч М.Мөнхбат

- “Шилдэг бүжигчин” тэмцээнд Мэдээлэлийн технологи холбооны төвийн Холбооны хэлтсийн шуудан хүргэгч, цагдаагийн дэд ахлагч Г.Чимэдноров, Хөдөлгөөнт холбооны техникч, цагдаагийн дэд ахлагч А.Тилегин.

Шилдэг бүжигчин ганцаарчилсан төрөлд Телефон холбооны техникч, цагдаагийн дэд ахлагч Т.Золзаяа нар шалгарав.

        Мөн өглөөний цэвэр агаарт алба хаагчид биеэ чийрэгжүүлэх, энерги авах, идэвхтэй дасгал, хөдөлгөөн, явган аялал зохион байгуулагдлаа.