• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар сургалт зохион байгуулав

2019-09-10
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар сургалт зохион байгуулав

     Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвөөс Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэст хүргүүлсэн хүсэлтийн дагуу энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн талаар тус төвийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

    Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Х.Наранбаатар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, онцлог зохицуулалтууд, хэрэгжилтийн талаар сургалт, мэдээлэл хийж алба хаагчдын сонирхсон асуултад хариулав.