• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчдад шагнал, цол гардууллаа.

2019-07-09
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчдад шагнал, цол гардууллаа.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний их баяр “Наадам”, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 98 жилийн түүхт ойн баярыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр /2019.07.09/ боллоо.

Монгол улсын “Цэргийн гавьяа”-ны одонгоор

-Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвасүрэн;

Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг” бичгээр

–Мөн албаны Статистик мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батзориг;

Цагдаагийн ерөнхий газрын “ЦАГДААГИЙН ГАВЬЯА” тэмдгээр

-Мөн албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Саруул нарын 3 алба хаагч;

“Хүндэт жуух” бичгээр

-Мөн албаны Статистик мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Уянга нарын 6 алба хаагч;

“Спортын алдар” тэмдгээр

-Мөн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Ганзам нар шагнагдсан.

Хугацааны “цагдаагийн хошууч” цолоор

-Мөн албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн программ хангамж хариуцсан ахлах инженер, цагдаагийн ахмад Н.Даваажав;

Хугацааны “цагдаагийн ахмад” цолоор

-Тус  албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Ганзул нарын 12 алба хаагч;

 Хугацааны “цагдаагийн ахлах дэслэгч” цолоор

Тус албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн систем хариуцсан ээлжийн инженер, цагдаагийн дэслэгч Ш.Батсайхан нарын 2 алба хаагч;

“цагдаагийн дэслэгч” цолоор

Тус  албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч Б.Мөнгөншагай нарт цол олгосон.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар шагнагдсан болон цол олгогдсон алба хаагчдад албаны дарга,  зөвлөлийн гишүүд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.