• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“CRITICAL COMMUNICATIONS WORLD 2019” ҮЗЭСГЭЛЭНГИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

2019-06-25
“CRITICAL COMMUNICATIONS WORLD 2019”  ҮЗЭСГЭЛЭНГИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

Малайзын Холбооны Улсын Куала Лумпур хотод энэ оны 06 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “CRITICAL COMMUNICATIONS WORLD 2019” үзэсгэлэнгийн арга хэмжээнд Цагдаагийн байгууллагыг төлөөлөн Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, мөн төвийн Холбооны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Нямравдан, радио холбооны ахлах инженер, цагдаагийн хошууч Б.Энхтөр, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн Техник ашиглалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Баярдаваа, сүлжээний ашиглалт хариуцсан ахлах инженер, цагдаагийн ахмад Л.Ганзориг, Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хурандаа М.Төмөрбаатар оролцож, туршлага судалж ирлээ.   

“CRITICAL COMMUNICATIONS WORLD" үзэсгэлэнгийн арга хэмжээ нь дэлхийн хэмжээнд сүүлийн 20 гаруй жилийн турш зохион байгуулагдаж байгаа бөгөөд төрийн болон бизнесийн салбар, үйлдвэрлэгч, хэрэглэгч нар өргөнөөр оролцдог арга хэмжээ юм. Үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр хамгийн сүүлийн үеийн радио холбооны техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулагдан, дэлхийн 60 гаруй орны харилцаа холбооны техник хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, 4000 гаруй зочин, төлөөлөгчид оролцож, Дэлхийн харилцаа холбооны удирдах зөвлөлөөс шилдэг, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулах, шагнал гардуулах арга хэмжээ зохион байгуулагдсан байна. 

Үзэсгэлэнгийн үеэр “Motorоla solutions” компани нь Tetra, P-25, DMR  тоон технологийн радио холбооны тоног төхөөрөмж, 4G, LTE сүлжээний тоног төхөөрөмж, зөөврийн /үүргийн/ LTE технологийн зөөврийн бааз станц, радио холбоо, телехяналт, аюулгүй байдал, холбооны удирдлага, видео менежмент систем, диспетчерын хяналт, мобайл аппекейшн бүхий удирдлагын цогц систем / “Mission critical communication/Шуурхай холбооны систем/Emergency call management system /Яаралтай тусламжийн дуудлагын менмент систем/”, “Voice and computer Aided dispatch /дуудлага өгч байгаа иргэний мэдээллийг удирдлагын төвд харуулах/”, Frontline response, Command central /Удирдлагын төв/” /real time intelligence, Record and evidence management-Гудамж талбайн камерын дүрсээс хайлт хийх/, “Video analytics /видео бичлэгээ хайлт хийх/”, Complexity managed, so you are “Always on” Нээлттэй системүүдийн төвөө удирдах/, Wave–building location sensor data application /дуудлага өгсөн иргэний байршлыг тодорхойлох/”, “Wave broadband push-to-talk /Радио холбооны олон төрлийн системийг холбох/гэсэн бие даасан ухаалаг системүүдийг нэгтгэн флатформ систем байгуулах технологийн шийдлийг танилцуулсан байна.