• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Статистикийн дунд түвшний I шатны сургалтад хамрагдлаа

2019-06-03
Статистикийн дунд түвшний I шатны сургалтад хамрагдлаа

        Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулсан дунд түвшний I шатны сургалтад тус албаны Статистик, мэдээллийн хэлтсийн статистик сангийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Цолмонхүү, ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Уянга, цагдаагийн ахлах дэслэгч С.Энхбаатар нар амжилттай оролцож сертификатаа гардаж авлаа.

         Сургалтыг Үндэсний статистикийн хорооны алба хаагчид болон МУИС-ийн эрдэмтэн, багш нар удирдан явуулсан бөгөөд статистикийн онол, нийгэм, эдийн засгийн үзэгдлүүдийн хамаарлын статистик судалгаа, хэрэглээний программ, үндэсний тооцооны систем, хүн ам, нийгмийн статистик зэрэг олон сэдвээр онол, дадлага хийсэн юм.