• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

"МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

2019-05-31

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж, алба хаагчдын хүүхдүүдийн дунд “Миний аав, ээжийн ажил-Миний бахархал” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Цагдаагийн байгууллага, алба, нэгжийн үйл ажиллагааг сурталчлах, хүүхдийн танин мэдэхүй, уран сэтгэмж, ур чадварын хөгжлийг дэмжих зорилгоор 3-6, 7-10, 11-16 насны ангиллаар зохион байгуулсан энэхүү тэмцээнд тус албаны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн алба хаагчдын хүүхдүүд оролцсон бөгөөд насны ангилал тус бүрээр эхний 3 байранд шалгарсан хүүхдүүдийн шагналыг өнөөдөр /2019.05.31/ зохиогдсон “Хүүхдийн баяр” өдөрлөгийн үеэр гардуулсан байна.

I. 3-6 насны ангилалд: Нэгдүгээр байранд цагдаагийн дэд ахлагч Ч.Пүрэвсүрэнгийн охин О.Есүй, хоёрдугаар байранд цагдаагийн дэд ахлагч, Т.Золзаяагийн охин М.Ариунсондор, гуравдугаар байранд цагдаагийн ахмад Э.Эрдэнэбатын охин Э.Тэнүүн;

II. 7-10 насны ангиалалд: Нэгдүгээр байранд цагдаагийн хошууч Б.Саруулын охин Г.Уянга, хоёрдугаар байранд цагдаагийн дэд хурандаа Ш.Туяагийн охин Г.Марал-Эрдэнэ, гуравдугаар байранд цагдаагийн ахлах ахлагч Д.Эрдэнэчулууны охин Э.Ариунчимэг, цагдаагийн хошууч Д.Борхүүгийн охин Б.Хонгорзул;

III. 11-16 насны ангилалд: Нэгдүгээр байранд цагдаагийн ахлах ахлагч Д.Энх-Отгоны охин Б.Анужин, хоёрдугаар байранд цагдаагийн дэд ахлагч Н.Мөнхжаргалын охин Д.Хулан нар шалгарчээ.

Арга хэмжээний хүрээнд оюун ухаан, авъяас чадвараа хөгжүүлж, амжилт гаргасан Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Г.Ууганбаатарын охин У.Мишээлийг “Хамгийн  оюунлаг хүүхэд”, Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Э.Болор-Эрдэнийн ихэр охид Б.Саруул, Б.Дурсгал нарыг “Хамгийн авьяаслаг хүүхэд”-ээр тодруулж, бэлэг, дурсгалын зүйл, “Хамгийн олон хүүхэд”-тэй алба хаагч Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахмад Х.Гэрэлмаа, “Хамгийн олон ихэр хүүхэдтэй алба хаагч” Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Соёл-Эрдэнийн гэр бүлийнхэнд “Хүүхдийн баярын бялуу” гардуулав.

МДШШУА-ны “Хүүхдийн баяр” өдөрлөгт Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид оролцож, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд уг арга хэмжээнд оролцсон алба хаагчдын хүүхдүүд “Миний аав, ээжийн ажил-Миний бахархал” сэдэвт гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлийн үзэсгэлэн үзэж, аав, ээжийнхээ ажлын онцлогтой танилцаж, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн байранд “зочилсон” байна.