• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“BIG DATA INDUSTRY EXPO 2019” арга хэмжээнд оролцов

2019-05-31
“BIG DATA INDUSTRY EXPO 2019” арга хэмжээнд оролцов

     Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуйяан хотод 2019 оны 05 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд “China International Big Data Industry Expo 2019” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “The Second International Forum on Big Data Policing Cooperation among China, ASEAN and Neighbouring Countries” зөвлөгөөнд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, мөн төвийн програм хангамж хариуцсан инженер, цагдаагийн дэслэгч Э.Отгонбат, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн Систем ашиглалтын тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Борбанди, Интерполын үндэсний төв товчооны ажлын албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Билэгт нар цагдаагийн байгууллагаа төлөөлөн оролцлоо. 

       Уг зөвлөгөөнкий үеэр “Бүгд Найрамдах Хятад Ард Улс-Зүүн Ази болон хөрш орнуудын цагдаагийн тоон мэдээлэл, олон улсын хамтын ажиллагаа” сэдвийн 20 гаруй орны 200 гаруй төлөөлөгчид 2 өдөр хуралдаж, бүс нутаг, хөрш орнуудын цагдаагийн байгууллагын мэдээллийн технологи, харилцаа холбооны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээний талаар танилцуулагдсан байна.