• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“Миний аав, ээжийн ажил-Миний бахархал” сэдэвт гар зургийн уралдаан.

2019-05-22
“Миний аав, ээжийн ажил-Миний бахархал” сэдэвт гар зургийн уралдаан.

 “Хүүхдийн баярын өдөр”-ийг тохиолдуулан цагдаагийн байгууллага, алба, нэгжийн үйл ажиллагаа, алба хаагчдын ажлын онцлогийг иргэд, олон нийтэд сурталчлах, хүүхдүүдийн авъяас чадварыг нээж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн “Миний аав, ээжийн ажил-Миний бахархал” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байна.  

Тус гар зургийн уралдаанд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны харьяа нэгжүүд болон Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг, Төмөр зам дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн алба хаагчдын хүүхдүүдийг хамрагдахаараа онцлоготой юм.