• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-04-16
ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

       Тус албаны 2019 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр /2019.04.10/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын зааланд зохион байгуулагдлаа.
      Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2019 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, анхаарах асуудал” сэдвээр  илтгэл хэлэлцүүлэв. Мөн  хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг алба хаагчдад хүргэж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал, шүүмжлэл өрнүүлэв.